Налайх дүүрэг

Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго: Хүн төрсөн цагаасаа эхлэн насан хутгийг олох хүртлээ амар амгалан, энх тайван, эрүүл энх, нэр төртэй байж, жам ёсны эрхээ бусдаас хараат бус байдлаар эдлэхэд нь шаардагдах тасралтгүй боловсролын орчин нөхцөлийг цогцлоох юм.

Байгуулах шийдвэр: Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар 2008 онд  Засаг даргын  дэргэдэх ажлын алба болон анх байгуулагдсан бол 2014 оноос Албан бус-Насан туршийн боловсролын төв болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагаа: Албан бус-Насан  туршийн боловсролын төв нь сургууль завсардсан хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалт болон бүх насны иргэдэд хэрэгцээ шаардлагад тулгуурлан насан туршийн боловсролын 5 чиглэлийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ:

Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг. 2016-2017 оны хичээлийн жилд тус дүүргийн 229 хүүхэд, залуучууд энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг тус дүүргийн ерөнхий боловсролын Эрдмийн –Оргил цогцолбор сургуулийн Б-байранд байрлах АБ-НТБТөвийн сургалтын танхимуудад явуулж байна.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР:

Амьдрах ухааны чиглэл                   

  • Ажил мэргэжилгүй иргэдэд  мэргэлжийн чиг баримжаа олгох оёдол,  эсгүүр, англи хэл, компьютер, эсгий урлалын сургалтыг 45 хоногийн хугацаатай зохион байгуулдаг.
  • Бичиг  үсэг үл  мэдэгч болон бага мэдэгч насанд хүрэгчдийн судалгааг гаргаж, бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг  хичээллүүлдэг.
  • Стресс Төсөл хэрхэн бичих вэ? Цаг төлөвлөлт, Мэргэжлжж хэрхэн сонгох вэ? ,Хүний хөгжил Амжилтанд хэрхэн хүрэх вэ? Зэрэг сургалтуудыг зохион байгуулдаг.

Гэр бүлийн боловсролын чиглэл

  • Гэр бүл түүний мөн чанар , Гэр бүлийн хүчирхийлэл , Гэр бүл түүний мөн чанар , Гэр бүл түүний мөн чанар , Гэр бүл гэж юу вэ?, Хүүхэд хүмүүжүүлэх арга зүй гэх мэт сургалтуудыг зохион байгуулдаг.
  • Албан бус сургалтад суралцаж байгаа  суралцагчдын  гэр бүлд чиглэсэн эцэг эхийн оролцоог дэмжсэн уулзалт сургалт зохион байгуулж, үзэсгэлэнг  гаргадаг. 
  • Суралцагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч  уралдаан тэмцээн зохион байгуулах, биеийн тамирын хичээлийг тогтмол хичээллүүлдэг.

Иргэний боловсролын чиглэл

  • Иргэдэд экологи, эдийн засгийн боловсрол олгох зорилгоор“Эрүүл зөв хооллолт” “Амьдралд хэвшүүлвэл зохих зөв дадал” “Хог хаягдал” “Ундны ус” “Экологийн ул мөр” Уур амьсгалын өөрчлөлт гэсэн сургалтыг зохиион байгуулдаг.
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгэмд биеэ зөв авч явах,  арга барилд  сургахад нь туслах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.
  • Цэргийн насны залуучуудын боловсролын түвшинг дээшлүүлэх  зорилгоор тэдний нас сэтгэхүй, боловсролын түвшинд тохирсон сургалтуудыг Налайх Дүүргийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг. 

Ёс суртахуун төлөвшлийн чиглэл

  • Хүн бүр өсвөр залуу насандаа амьдралын утга учирыг танин мэдэж, цаашдын зорилгоо зөв тодорхойлох зорилгоор “Архи тамхины хор уршиг”, ”Шийдвэр гаргалт”, ”Харилцааны зөв хандлага”, ”Стресс”, “Зөв хандлага”, “Сэтгэл санааны хямралаас гарах нь”,”Үерхэл нөхөрлөл түүнийг ойлгох нь” гэх мэт сургалтуудыг зохион байгуулдаг.

Гоо зүй мэдрэмжийн боловсролын чиглэл

  • Иргэд, хүүхэд, залуучуудад урлаг, уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох зорилгоор “Тасалгааны цэцгийн арчилгаа”, ”Мод хэрхэн тарих”, ”Охидод өгөх зөвлөмж”, ”Гарын эрүүл мэнд”, ”Иод дутлын эмгэг”, ”Эерэг сэтгэлгээ”, “Ажилд орох ярилцлага”, “Нийгмийн халамж үйлчилгээг хэрхэн авах вэ?” Хүүхдийг бүжгийн боловсролоор хөгжүүлэх ,Ажлын байрны дасгал хөдөлгөөн гэх мэт сургалтыг зохион байгуулдаг.

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ХАМТЫН АЖИЛЛАГАА:

  • Налайх Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс албад, хороод, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байна.
  • “АDRA” Олон улсын байгууллагатай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийг чадавхжуулах тал дээр хамтран ажиллаж байна. 
  • НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг”хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж  байна.

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ:

2016 оны хичээлийн жилд насан туршийн боловсролын 5 чиглэлийн хүрээнд 34 төрлийн сургалтыг 78 удаа зохион байгуулж,  2207хүүхэд, насанд хүрэгчдийг хамруулан сургасан байна. Үүнд:

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: Налайх Дүүргийн 2 хороо Дамдины гудамж. Эрдмийн –Оргил цогцолбор Б-байранд  байрладаг.

Вэб сайт: www.аlbanbus.pin.mn

Имэйл хаяг: nalaikh_ub@ncle.edu.mn

Захирал  :                   Д.Нансалмаа /99012589/

Сургалтын менежер:Д.Лхагвасүрэн /95796940/

Нийгмийн ажилтан Э.Саранзаяа / 89254004/