Байгууллагын түүх

Байгууллагын түүх

2013 он

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/242 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар насан туршийн боловсролын талаар баримтлах чиглэл, гуравдугаар хавсралтаар төвийн бүтэц, зохион байгуулалтыг шинээр баталсан.

2012 он

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2012 оны  12 дугаар сарын 12-ны өдрийн А/178 тоот тушаалаар Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төвийг Насан туршийн боловсролын үндэсний төв болгон өөрчлөн байгуулсан.

2002 он

Монгол улсын Засгийн газрын 2002 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 14 тоот тогтоолоор “Зайны сургалтын үндэсний хөтөлбөр” (2002-2010) батлагдсанаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2002 оны 09 дүгээр сарын 18-ний өдрийн “Албан бус боловсрол, зайны сургалтын үндэсний төв байгуулах” 266 дугаар тушаал гарсан.

2000 он

2000 онд телевизийн студи байгуулах тоног төхөөрөмж нийлүүлэн, ажиллах боловсон хүчнийг БНСУ-д бэлтгэсэн. Ийнхүү 2000 оны 4 сард Монгол Улсын Гэгээрлийн сайдын 238 тоот тушаалыг үндэслэнАлбан бус боловсролын төвийн бүтцийг судалгаа, сургалт, техникийн гэсэн 3 албатай болгон өргөжүүлсэн.

1999 он

Албан бус боловсролын төв нь олон улсын КОЙКА байгууллагатай хамтран “Зайны сургалтын үндэсний төв” байгуулах төслийн гэрээ хийснээр Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1997 оны 238 тоот тушаал гарсан байна. Гэрээний дагуу олон улсын КОЙКА байгууллага нь  Албан бус боловсролын төвд 1999 оны 12 дугаар сард хэвлэлийн цех, радио студи байгуулсан.

1997 он

“Албан бус боловсролыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”(1997-2004)-ийг хэрэгжүүлэх үүрэг бүхий Албан бус боловсролын төв (хуучин нэрээр)-ийг Гэгээрлийн яамны харьяанд 1997 оны 6 дугаар сарын 1-ээс эхлэн ажиллуулж эхэлсэн.