Завхан аймаг

Завхан аймаг

ЗАВХАН АЙМГИЙН  НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго: Насан туршийн боловсролын төв болон нэгж”-үүд нь хүн амын насан туршийн боловсролыг дэмжигч мэдээлэл түгээгч байх боломжийг бүрдүүлэх, Иргэдэд албан бус хэлбэрээр бичиг үсгийн болон ерөнхий боловсрол, амьдарч аж төрөх ухааны чадвар дадлыг эзэмшүүлэх замаар, насан туршийн тасралтгүй боловсрол эзэмших иргэний эрхийг хангахад оршино.

Байгуулах шийдвэр: Завхан аймгийн Засаг даргын 2013 оны 10 сарын 24-ны А/298 тоот захирамжаар Насан туршийн боловсролын төвийг Боловсрол соёл урлагийн газрын дэргэд байгуулсан.  2014 оноос Албан бус-Насан туршийн боловсролын төв болон үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагаа:Албан бус-Насан  туршийн боловсролын төв нь сургууль завсардсан хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалт, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол нөхөн олгох сургалт, болон бүх насны иргэдэд хэрэгцээ шаардлагад тулгуурлан насан туршийн боловсролын 5 чиглэлийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг.

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ:

Сургууль завсардсан хүүхэд, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг. 2016-2017 оны хичээлийн жилд тус 485 аймгийн  хүүхэд, залуучууд энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг аймгийн насан туршийн боловролын төв, сумдын насан туршийн боловсролын нэгжүүд журмын дагуу зохион байгуулж ажиллаж байна.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР:

Амьдрах ухааны чиглэл                   

  • Ажил мэргэжилгүй иргэдэд  мэргэлжийн чиг баримжаа олгох оёдол,  эсгүүр, англи хэл, компьютер, эсгий урлал, гар урлал, ногоо даршлах  сургалтыг 3-14  хоногийн хугацаатай зохион байгуулдаг.
  • Бичиг  үсэг үл  мэдэгч болон бага мэдэгч насанд хүрэгчдийн судалгааг гаргаж, бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг  хичээллүүлдэг. Мөн НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран хөдөө мал маллаж байгаа малчин хүүхэд, залуучуудад бичиг үсгийн зуны сургалтыг зохион байгуулж ажиллаж байна.
  • Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 4-5 насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, чадваржуулах сургалтын тусгай хөтөлбөрийн дагуу явуулдаг.

Гэр бүлийн боловсролын чиглэл

  • “Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах”, “Гэр бүлийн харилцаа”,”Харилцааны зөв хандлага”,“Эрүүл мэндийн өртөөчилсөн сургалт”, ”Хүүхдийн хүмүүжил төлөвшил”,”Хүүхдийн эрх,хамгаалал”,  Гэр бүлийн эерэг харилцаа, Хүүхдийн хөгжил төлөвшилд гэр бүлийн оролцоо,  “Миний гэр бүлийн аз жаргал”гэх мэт сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулдаг.
  • Албан бус сургалтад суралцаж байгаа  суралцагчдын  гэр бүлд чиглэсэн эцэг эхийн оролцоог дэмжсэн уулзалт, үзэсгэлэнг  гаргадаг. 
  • Суралцагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарч  уралдаан тэмцээн зохион байгуулах, биеийн тамирын хичээлийг тогтмол хичээллүүлдэг.

Иргэний боловсролын чиглэл

  • Иргэдэд экологи, эдийн засгийн боловсрол олгох зорилгоор “Өөртөө итгэх итгэл”, ”Мөнгөө хэрхэн зөв удирдах вэ”,”Байгаль экологи хамгаалал”,”Хүнсний аюулгүй байдал”,”Харилцаа”,”Төлөвлөлт”, ”Мэргэжил сонголт” гэсэн сургалтуудыг зохион байгуулдаг.
  • Мөн Тогтвортой хөгжлийн боловсрол олгох сургалт, сурталчилгааны ажлыг шат дараатай зохион байгуулж ажиллаж байна.
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгэмд биеэ зөв авч явах,  арга барилд  сургахад нь туслах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.
  • Цэргийн насны залуучуудын боловсролын түвшинг дээшлүүлэх  зорилгоор тэдний нас сэтгэхүй, боловсролын түвшинд тохирсон сургалтуудыг аймгийн   ЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг. 

Ёс суртахуун төлөвшлийн чиглэл

  • Хүн бүр өсвөр залуу насандаа амьдралын утга учирыг танин мэдэж, цаашдын зорилгоо зөв тодорхойлох зорилгоор “Архи тамхины хор уршиг”,”Шийдвэр гаргалт”,”Харилцааны зөв хандлага”,”Стресс”, “Зөв хандлага”, “Сэтгэл санааны хямралаас гарах нь”,”Үерхэл нөхөрлөл түүнийг ойлгох нь” гэх мэт сургалтуудыг зохион байгуулдаг.

Гоо зүй мэдрэмжийн боловсролын чиглэл

  • Иргэд, хүүхэд, залуучуудад урлаг, уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох зорилгоор “Тасалгааны цэцгийн арчилгаа”,”Мод хэрхэн тарих”,”Охидод өгөх зөвлөмж”,”Гарын эрүүл мэнд”,”Иод дутлын эмгэг”, ”Эерэг сэтгэлгээ”, “Ажилд орох ярилцлага”, “Нийгмийн халамж үйлчилгээг хэрхэн авах вэ?”гэх мэт сургалтуудыг явуулдаг.

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ХАМТЫН АЖИЛЛАГАА:

  • Сумдын  Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс албад, хороод, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж байна.
  • НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал бичиг үсгийн боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн чиглэлээр хамтран ажиллаж байна.

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ:

2016 оны хичээлийн жилд насан туршийн боловсролын 5 чиглэлийн хүрээнд 35 төрлийн сургалтыг 105 удаа зохион байгуулж,  980  хүүхэд, насанд хүрэгчдийг хамруулан сургасан байна. Үүнд:

Бичиг үгийн сургалтанд оролцогчид нийт 370 үүнээс анхан 87, дунд 100, гүнзгий 77, дараах 106 иргэн тус тус хамрагдсан.

ХОЛБОО БАРИХ:

Хаяг  Завхан аймгийн Боловсрол соёл, урлагийн газрын сургалтын байранд.

Имэйл хаяг: zavkhan@ncle.edu.mn

Утас: 70462564

Мэргэжилтэн  Б.Уртнасан /99058146/

Багш, нийгмийн ажилтан С.Цэрэннамжил /99005827/