Баянхонгор аймаг

Баянхонгор аймаг

БАЯНХОНГОР АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго:

БСШУСЯ-ны болон аймаг, орон нутгаас насан туршийн боловсролын талаар баримталж буй бодлого чиглэлийг хэрэгжүүлэх, орон нутгийн иргэдэд тэдний боловсролын эрэлтэд суурилсан тасралтгүй боловсролын үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ.  

Байгуулах шийдвэр:

Аймгийн Засаг даргын 2014 оны 576-р захирамжаар Боловсрол соёлын газрын дэргэд Насан туршийн боловсролын төвийг байгуулах, албан бус боловсролын гэгээрэл төвийг насан туршийн боловсролын нэгж болгон өөрчлөх, НТБ-ын төв болон нэгжийн бүтцийг батлах  тухай шийдвэр гарсан. Энэ захирамжийн хэрэгжилтийг ханган Боловсролын газрын дэргэд 2014 онд Насан туршийн боловсролын төв байгуулагдсан хэдий ч орон тоо бүтцийн асуудлыг шийдэн санхүүжүүлэх ажил хийгдээгүй. 2017 оныг хүртэл төвийн захирлын нэг орон тоотой ажилласан болно. 2017 оны 1 сараас насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг зогсоосон.

Үйл ажиллагаа:

Төрийн болон аймгийн насан туршийн боловсролын талаар багримталж буй бодлогыг хэрэгжүүлж, сургууль завсардсан болон сургуулийн гадна байгаа хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалт,  бүх насны иргэдэд боловсролын хэрэгцээ шаардлагад нь тулгуурлан насан туршийн боловсролын 5 чиглэлийн сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Манай аймаг нь 20 суманд сургууль түшиглэсэн 24 насан туршийн боловсролын нэгжтэй. Тэнд 24 менежер, 10 багш ажиллаж байна.

Сургалт:

Нэг. Дүйцсэн хөтөлбөрийн сургалт:

2017-2018 оны хичээлийн жилд боловсрол нөхөн олгох дүйцсэн хөтөлбөрийн сургалтад сургууль завсардсан  болон сургуулийн гадна үлдсэн 818-н хүүхэд залуучууд суралцсанаас бага боловсролыг 51, суурь боловсролыг 100, бүрэн дунд боловсролыг 152 суралцагч эзэмшиж дараагийн шатны сургалтад суралцах боломжтой боллоо. Мөн бичиг үсгийн сургалтад 181 иргэн хамрагдаж унших, бичих чадвараа ахиулсан байна.

Насан туршийн боловрсролын үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилго доор Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, сумын Засаг даргаас сургуулийн захиралтай байгуулсан  үр дүнгийн гэрээнд иргэдийн  монгол бичгийн боловсролын болон иргэдийн хөгжлийг дэмжих ажлуудыг тусган ажилласан. 2017 оны хагас жилийн байдлаар Насан туршийн боловсролын нэгжүүд нь давхардсан тоогоор 38626 иргэнд тэдний боловсролын эрэлтэд нийцсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагаануудыг  төрийн болон төрийн бус байгууллага, сонирхлын бүлэг, хувь хүмүүстэй хамтран зохион байгуулсан. Үүнд: Монгол бичгийн боловсролоор 753, амьдрах ухааны боловсролоор  9553, гэр бүлийн боловсролоор 5521, иргэний боловсролоор 7663, ёс суртахуун-төлөвшлийн боловсролоор 6111, гоо зүй-мэдрэмжийн боловсролоор 3461, тогтвортой хөгжлийн боловсролоор 5564 иргэнд хүрч үйлчилсэн. Энэ нь өмнөх оны хагас жилтэй харьцуулбал иргэдэд үзүүлсэн боловсролын үйлчилгээ 53 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

ХОЛБОО БАРИХ:

Баянхонгор аймгийн Боловсрол соёл урлагийн газар. Утас: 70442115

 БСУГ-ын насан туршийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Д.Амгалан Утас 88318822