Өмнөговь аймаг

Өмнөговь аймаг

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Иргэдэд амьдралын чанараа дээшлүүлэхэд шаардагдах боловсролыг гэр бүл, иргэн, ёс суртахуун-төлөвшил, гоо зүй- мэдрэмж, амьдрах ухааны чиглэлээр тасралтгүйгээр, нээлттэй, хүртээмжтэй олгох, иргэдийн насан туршдаа сурч боловсрох , хөгжих орчин нөхцөл, боломжийг  бүрдүүлэхэд оршино

БАЙГУУЛАХ ШИЙДВЭР:

Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төв нь Боловсрол Шинжлэх ухааны Сайдын 2012 оны А/178 дугаар тушаал, Аймгийн засаг даргын 2013  оны А/567 дугаар захирамжаар 2014 онд байгуулагдсан. Манай төв нь захирал, сургалтын менежер, амьдрах ухааны багш, дүйцсэн хөтөлбөрийн багш,  бичиг хэргийн ажилтан, нярав гэсэн 8 үндсэн орон тооны багш ажиллагсад, 10 гаруй зөвлөх багштайгаар ажиллаж байна.

Насан туршийн боловсролын төв – аймгийн төвд -1 бие даасан хэлбэрээр

Насан туршийн боловсролын нэгж - 14 суманд ЕБС- түшиглэсэн хэлбэрээр

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

  • Иргэдийн боловсролын хэрэгцээний судалгаа хийх
  • Амьдрах ухааны  сургалтын   хөтөлбөр, модуль  боловсруулах
  • Сургалт,  нөлөөллийн   үйл ажиллагаа зохион  байгуулах
  • Иргэдийн тасралтгүйгээр суралцах, хөгжих орчин нөхцлийг бүрдүүлэх
  • Төрийн болон ТББ, дотоод гадаадын төсөл,  хөтөлбөрүүдийг НТБ-ын хүрээнд хэрэгжүүлэх
  • Иргэдийг мэдээ мэдээлэлээр хангаж,  нийгмийн  идэвх оролцоог нэмэгдүүлэхэд уриалан дуудах

БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

СУРГАЛТЫН ЧИГЛЭЛ:

АМЬДРАХ УХААНЫ ТАНХИМЫН ТАНИЛЦУУЛГА:

НҮБ-ын Хүн Амын Сан, Швейцарийн Хөгжлийн Агентлаг,  Люксембургийн Засгийн газрын хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн “Залуучууд хөгжил 2013-2017” төслийн хүрээнд 2015  онд байгуулагдсан. Орон нутгийн 14-35 насны залуучуудад амьдрах ухааны сургалт, үйл ажиллагаагаар дамжуулж  бие даан амьдрах чадвар эзэмшүүлэх,  нийгмийн зүгээс учирдаг аливаа бэрхшээлийг даван туулах,  өөртөө итгэх итгэл,  хариуцлагатай,  эерэг хандлагыг төлөвшүүлэх, нийгмийн  идэвх  оролцоо, бүтээлч байдлыг нь нэмэгдүүлэхэд чиглэнэ.

Амьдрах ухааны ур чадвар олгох сургалтуудыг дараах сэдвийн дагуу зохион байгуулдаг. Үүнд:

  • Гэр бүлийн сургалтууд / гэр бүлийн үнэ цэнэ, эхнэр нөхрийн үүрэг хариуцлага, эерэг харилцааг хэрхэн бий болгох , зөрчлөө хэрхэн шийдвэрлэх,  хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргууд, гэр бүлийн хуримтлал бий болгох/
  • Харилцаа, хандлага
  • Шийдвэр гаргалт
  • Өөртөө итгэх итгэл
  • Стрессээ зохицуулах нь
  • Сэтгэл хөдлөлөө хянах нь
  • Төлөвлөлт
  • Хорт зуршил
  • Жендэр, ЖСХүчирхийллээс сэргийлэх
  • НҮЭМэнд

Тус танхим нь залуучуудад зориулсан 300 гаруй номтой номын сантай.

“АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ”ӨДӨРЛӨГ
Залуу гэр бүлийг хосоор нь оролцуулдаг, сургалт, сюрприз, бэлэг, инээд хөөр, ухаарал  дүүрэн  арга хэмжээ

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ХАМТЫН АЖИЛЛАГАА:

  • Оюу Толгой ХХК-ийн “Говийн Оюу хөгжил” сангийн дэмжлэгээр 2016 онд “Хотын соёл “ төслийг амжилттай хэрэгжүүлсэн.

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ:

Өмнөговь аймгийн Насан туршийн боловсрол  нь 2017 оны хагас жилийн байдлаар  насан туршийн боловсролын 5 чиглэлээр аймгийн хэмжээнд нийт 1015 цагийн сургалтыг сургалт, лекц, өдөрлөгийн хэлбэрээр  зохион байгуулж 10669 хүнийг, олон нийтийн нөлөөллийн үйл ажиллагаанд 27934 хүнийг тус тус хамруулан  ажилласан байна. Энэ нь аймгийн нийт хүн амын тоонд харьцуулахад сургалтанд хамрагдсан иргэдийн тоо 16 хувийг, олон нийтийн нөлөөллийн үйл ажиллагааанд хамрагдсан иргэдийн тоо 43 хувийг тус тус эзэлж байна.

Өнгөрсөн 2016 оны хагас жилд аймгийн хэмжээнд 1166 цагийн сургалтанд 7542 хүнийг,  олон нийтийн нөлөөллийн үйл ажиллагаанд 12000 хүнийг тус тус хамруулан  ажилласан байна. Энэ нь аймгийн хэмжээний нийт хүн амтай харьцуулахад сургалтанд хамрагдсан иргэдийн тоо 12 хувийг, олон нийтийн нөлөөллийн үйл ажиллагааанд хамрагдсан иргэдийн тоо 19 хувийг тус тус эзэлж байсан байна. 

Эндээс дүгнэхэд 2017 онд Насан туршийн боловсролын салбарын сургалт,  үйл ажиллагаанд хамрагдсан иргэдийн тоо 4 хувиар, олон нийтийн нөлөөллийн үйл ажиллагаанд хамрагдсан иргэдийн тоо 24 хувиар тус тус өссөн  үзүүлэлттэй гарч байна. Энэ үзүүлэлт нь 2017 онд Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын салбарын сургалт, үйл ажиллагааны хүртээмж нэмэгдэж, сургалт, үйл ажиллагаанд хамрагдах иргэдийн тоо өссөнийг харуулж байна.

Сургуулиас гадуурх хүүхдүүдэд бага, суурь боловсрол нөхөн эзэмшүүлэх Дүйцсэн хөтөлбөрийн сургалтанд нийт  97 суралцагчийг хамруулж бага, суурь боловсролын төгсөх шалгалтыг амжилттай өгч төгслөө.

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг, 1-р сургуулийн байр

Имэйл хаяг : www.umnugovi@ncle.edu.mn

Facebook: Насан Туршийн Боловсрол Өмнөговь

Утас: 7053-4910

Захирал Н. Алгирмаа /88054910/

Сургалтын менежер М. Ууганцэцэг /88013390/