Сүхбаатар аймаг

Сүхбаатар аймаг

СҮХБААТАР АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго:Төв нь суман дахь насан туршийн боловсролын нэгжийг /Цаашид нэгж гэх/ мэдээлэл, арга зүйн удирдлагаар хангах, орон нутаг дахь насан туршийн боловсролын хөтөлбөр боловсруулж сургалт явуулах, судалгаа хийх, төрийн болон төрийн бус байгууллага, дотоод гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг насан туршийн боловсролын хүрээнд зохицуулах, иргэдэд тасралтгүй боловсролын үйлчилгээ үзүүлэх зорилготой боловсрол, сургалтын байгууллага юм.

Байгуулах шийдвэр: Аймгийн Засаг даргын 2014 оны А/461 тоот захирамжаар Засаг даргын  дэргэдэх агентлаг болонанх байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагаа:Албан бус/Насан туршийн боловсрол төв нь аймгийн хэмжээнд боловсролын түвшний судалгаа хийх, иргэдийн сургалтын хэрэгцээг тодорхойлох, түүнд тулгуурлан насан туршийн боловсролын үндсэн чиглэлийн хүрээнд сургалт зохион байгуулах, мөн боловсролгүй иргэд болон сургууль завсардсан хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалт болон бүх насны иргэдийнхэрэгцээ шаардлагад тулгуурланнасан туршийн боловсролын үндсэнчиглэлээр сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг.

2015 онд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидийн хурлаар батлагдсан “Сүхбаатар аймагт Насан туршийн боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг

  • 2016-2018 он
  • 2018-2020 онуудад хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж, боловсролгүй иргэдийн тоог 25 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ:

Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг. 2016-2017 оны хичээлийн жилд 506 суралцагчхамрагдаж бага боловсрол 45 суралцагч, суурь боловсролыг 37 суралцагч эзэмшсэн байна.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

Амьдрах ухааны чиглэл                   

  • Иргэдэдугийн бичиг, оёдол,эсгүүр, эсгий урлал, компьютер, эрүүл мэнд, санхүүгийн боловсрол зэрэг олон сэдвээр сургалт зохион байгуулдаг.
  • Бичиг  үсэг үл  мэдэгч болон бага мэдэгч насанд хүрэгчдийн судалгааг гаргаж, бичиг үсгийн боловсрол олгох сургалтыг  хичээллүүлдэг.

Гэр бүлийн боловсролын чиглэл

  • “Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах”, “Гэр бүлийн харилцаа”,”Харилцааны зөв хандлага”,“Эрүүл мэнд”,“Гэр бүлийн эерэг харилцаа”,“Хүүхдийн хүмүүжил төлөвшил”,”Хүүхдийн эрх,хамгаалал”гэх мэт сургалтуудыг зохион байгуулдаг.
  • Албан бус сургалтад суралцаж байгаасуралцагчдын  гэр бүлд чиглэсэн эцэг эхийн оролцоог дэмжсэн уулзалт, зөвлөлгөөг зохион байгуулдаг.
  • Суралцагчдыг эрүүл мэндийн үзлэгт намар, хаврын улиралд тогтмол хамруулах, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарчуралдаан тэмцээн зохион байгуулах, биеийн тамирын хичээлийг тогтмол хичээллүүлдэг.

Иргэний боловсролын чиглэл

  • Иргэдэд “Өөртөө итгэх итгэл”, ”Байгаль экологи хамгаалал”, ”Хүнсний аюулгүй байдал”, ”Харилцаа”, ”Төлөвлөлт”, ”Мэргэжил сонголт”, “Хорт зуршлаас сэргийлэх нь”, “Эрүүл зөв хоололт”, “Хөдөлгөөн эрүүл мэнд”гэсэн сургалтуудыг зохион байгуулдаг.
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгэмд биеэ зөв авч явах,  арга барилд  сургахад нь туслах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх ажлыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулдаг.
  • Цэргийн насны залуучуудын боловсролын түвшинг дээшлүүлэх  зорилгоор тэдний нас сэтгэхүй, боловсролын түвшинд тохирсон сургалтуудыг АЗДТГ-тай хамтран зохион байгуулдаг. 

Ёс суртахуун төлөвшлийн чиглэл

  • Хүн бүр өсвөр залуу насандаа амьдралын утга учирыг танин мэдэж, цаашдын зорилгоо зөв тодорхойлох зорилгоор “Архи тамхины хор уршиг”,”Шийдвэр гаргалт”,”Харилцааны зөв хандлага”,”Стресс”,“Сэтгэл санааны хямралаас гарах нь”, “Үерхэл нөхөрлөл түүнийг ойлгох нь” гэх мэт сургалтуудыг зохион байгуулдаг.

Гоо зүй мэдрэмжийн боловсролын чиглэл

  • Иргэд, хүүхэд, залуучуудад урлаг, уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох зорилгоор “Тасалгааны цэцгийн арчилгаа”,”Мод хэрхэн тарих”,”Охидод өгөх зөвлөмж”,”Гарын эрүүл мэнд”,”Иод дутлын эмгэг”,”Эерэг сэтгэлгээ”, “Бүжгийн сургалт”, “Нийгмийн халамж үйлчилгээг хэрхэн авах вэ?”гэх мэт сургалтуудыг явуулдаг.

Тусгай хэрэгцээт боловсрол

  • Тусгай хэрэгцээт боловсролын танхимаар дохионы хэл, бариаль үсэг, орон зайн баримжаа олгох, ярьдаг компьютерийн анхан, дунд шатны сургалтуудыг хэл яриа, сонсгол, харааны бэрхшээлтэй иргэдэд  зохион байгуулж байна.

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ХАМТЫН АЖИЛЛАГАА:

  • Сүхбаатар Аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтэс алба, БСУГ, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
  • НҮБ-ын Хүүхдийн Сангийн алслагдсан хөдөө орон нутгийн болон лам хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах” төслийг хэрэгжүүлж  байна.

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ:

Насан туршийн боловсролын үндсэн чиглэлийн агуулгын хүрээнд:

  • 2014 онд : 1200 гаруй иргэн
  • 2015 онд : 3100 гаруй иргэн
  • 2016 онд: 5986 иргэн /давхардсан тоогоор/  сургалтуудыг зохион байгуулаад байна.

2016 оны хичээлийн жилд насан туршийн боловсролын үндсэн чиглэлийн хүрээнд 52 төрлийн сургалтыг 138 удаа зохион байгуулж,  9223 хүүхэд, насанд хүрэгчдийг хамруулан сургасан байна. Үүнд:

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: Баруун-Урт сумын 5-р баг. Насан туршийн боловсрол төв.

Имэйл хаяг: sukhbaatar@ncle.edu.mn

Blog: Sukhbaatarntbt.miniih.com

Facebook: Сүхбаатар аймаг Насан туршийн боловсрол төв

Утас: 70518226, 70518227

Захирал: С.Ганборгил /99027521/

Сургалтын менежер:У.Наранжаргал /99517116/

Нийгмийн ажилтан: А.Батбаатар /96041144/

Багш: П.Уянга /88714443/

Багш: Ч.Уранчимэг /99220800/

Нягтлан бодогч: М.Рагчаабазар /88041807/

Нярав, үйлчлэгч: Д.Энхцэцэг