Сэлэнгэ аймаг

Сэлэнгэ аймаг

СЭЛЭНГЭ АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

БАЙГУУЛСАН ШИЙДВЭР:

Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Сайдын 2013 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн А/242 тушаал  “Насан туршийн боловсролын талаар баримтлах чиглэл, дүрэм, бүтэц, ажлын байрны тодорхойлолт батлах” –тай холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2014 оны 02-р сарын 24-ны өдрийн А/60 захирамжаар аймгийн “Насан туршийн боловсролын төв байгуулж,  бүтэц орон тоо, дүрэм”- ийг батлан Сүхбаатар суман дахь албан бус- Гэгээрэл төвийг аймгийн Насан туршийн боловсрол төв болгон өөрчлөн зохион байгуулж 2014 оны 03-р сарын 03-ны өдрөөс үйл ажиллагаагаа эхлүүлэв.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Хүүхэд бүрийг сайхан сэтгэлтэй, хүнд тусархаг иргэн болгон  төлөвшүүлнэ”.

БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА:

Аймгийн Насан туршийн боловсролын төв нь Сүхбаатар сумын Салхитын 3-р багийн нутаг дэвсгэрт 3-р бүрэн дунд сургуулийн дэргэд байрладаг. Аймгийн НТБ-ын төвд захирал 1, арга зүйч, багш-2, үйлчилгээний ажилтан-1, сум бүрт нэгж хариуцсан  нэгжийн 20 багш ажилладаг. Нийт 25 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай хамт олонд:

·         Алтан гадас одонт – 2

·         Хөдөлмөрийн хүндэт медальт - 3

·         Боловсролын тэргүүний ажилтан – 5

·         Соёлын тэргүүний ажилтан -  1

·         Олон улсын хэмжээний мастер – 1

·         Спортын мастер -1 тус тус ажиллаж байна.

Дүйцсэн хөтөлбөрийн болон НТБ-ын 5 чиглэлээр аймгийн БСУГ-ын даргаар батлуулсан төлөвлөгөө хөтөлбөрийг нэгдсэн байдлаар хийж мөрдөн ажиллаж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА:  Дүйцсэн хөтөлбөр:                               

Аймгийн Насан туршийн боловсролын төв нь аймгийн хэмжээнд 2017-2018 оны хичээлийн жилд дүйцсэн хөтөлбөрөөр нийт 458 суралцагчдад бага, суурь, бүрэн дунд боловсрол олгож байна. Суурь, бүрэн дунд боловсролыг дүйцсэн хөтөлбөрөөр эзэмшсэн суралцагчид дараагийн шатны сургуулиудад  хамрагдах боломж нээгддэг.

Насан туршийн боловсролын 5 чиглэлээр аймгийн хэмжээнд нэгдсэн төлөвлөгөө хөтөлбөр гарган ажиллаж олон нийтэд сургалт, сурталчилгаа, зөвөлгөө, гарын авлага,  мэдээ мэдээллийг хүргэн ажиллаж байна.

  • 1-р, 6-р сар– Ёс суртахуун –төлөвшлийн боловсрол
  • 2-р, 9-р сар –   Иргэний боловсрол
  • 3-р, 12-р сар – Гоо зүй - мэдрэмжийн боловсрол
  • 4-р , 11-р сар – Амьдрах ухааны боловсрол
  • 5-р, 10-р сар –  Гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр тус тус хуваан аймгийн хэмжээнд нэгдсэн үйл ажиллагаа  насан туршийн боловсролын 5 чиглэлээр иргэдэд хүрч байна.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ЧИГЛЭЛЭЭР 2017 ОНД ЯВУУЛСАН СУРГАЛТУУД

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ:

ТХ-ТХБ-НХ төсөл хэрэгжүүлэх үндэсний сургагч багш бэлтгэх сургалтанд Сүхбаатар сумын нэгжийн багш  Б.Бямбаа,  Жавхлант сумын нэгжийн багш Т.Мөнхмаа нар 6 удаагийн давтан сургалтанд хамрагдлаа. Тогтвортой хөгжлийн боловсролын гол зорилго болох бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрт ТХ, ТХБ- ын үзэл санааг тусган оруулах ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиуд, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш,  суралцагчдад сургалтыг  амжилттай зохион байгуулан явууллаа. ТХ-ТХБ-НХ төслийг  түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд  29 удаагийн сургалтыг зохион байгуулан  2071 иргэдийг хамруулаад байна.

ХАМТРАН АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА:

Аймгийн ЗДТГ,  сумдын ЗДТГ,  Боловсрол соёл урлагийн газар, аймгийн эрүүл мэндийн газар,  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэлэнгэ аймгийн улаан загалмайн хороо, ДЗМОУБ-ын Сэлэнгэ ОНХХ зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум Салхитын 3-р баг  Насан туршийн боловсрол төв

И-мэйл хаяг:  Selenge@ncle.edu.mn

Захирал Х.Цэвээнсүрэн – 99495456

Аргазүйч Ц.Сэлэнгэ - 99499929