Амьдрах ухааны боловсрол

Амьдрах ухааны боловсрол

Амьдрах ухааны боловсрол нь хүн төрөлхтөний хөгжилд тулгамдсан хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ нийгэм, эдийн засаг, байгаль орчин, улс төр зэрэг бүхий л салбарт чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний зэрэгцээ амьдрах ухааны боловсрол хэмээх ойлголт нь амьдрал ахуйтай холбоотой боловсролын бүхий л хүрээг нэгэн цогц хэлбэрээр авч үзнэ.


Хувь хүн нийгэм, сэтгэл зүй,  танин мэдэхүйн бүхий л харилцаанд өөрийгөө идэвхжүүлэн, амьдралынхаа туршид нийгмийн хөгжлөөс хоцрохгүй байх, бие бялдар, оюун санаагаа байнга хөгжүүлэх ур чадваруудыг эзэмших,түүнийгээ тасралтгүй хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг чадварын цогцыг амьдрах ухааны боловсрол гэнэ.


Хүн амьдралынхаа утга учир, үнэ цэнэ, үнэт зүйл, хүсэл мөрөөдөл, зорилгоо тодорхойлж  өөртөө болон амьдралд, эх орондоо итгэх итгэлийг хөгжүүлэх, тэднийг аз жаргалтай  утга учиртай  амьдрал өөд хөтлөхөд амьдрах  ухааны боловсролын зорилго оршино.
Амьдрах ухаан бол хүний өдөр тутмын хэрэгцээ, шаардлагаа үр ашигтайгаар зохицуулах чадвартай болгодог зохистой, үр дүнтэй зан үйл юм. 
Амьдрах ухаан нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд нийгмийн сэтгэл зүйн чадвар гэж бүх талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ чадварт хувь хүний, нийгмийн, хүмүүс хоорондын, танин мэдэхүйн, сэтгэл хөдлөлийн зэрэг бүх талын харилцааны чадварууд багтана.
Манай орны нийгэм, эдийн засаг, соёл иргэншилд ихээхэн өөрчлөлт орж байгаа өнөө үед хувь хүн, өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицоход шаардагдах “шинэ” чадваруудыг эзэмших шаардлагыг бий болголоо.

Зорилго: Иргэн бүрийг амьдралынхаа туршид бүх талаар тасралтгүй хөгжүүлэх, эрүүл  аж төрөх, бичиг үсгийн болон амьдрах ухааны мэдлэг чадвараа дээшлүүлэх  улмаар амьдрах, аж төрөх ухаанд сурган амьдралын чанарыг дээшлүүлэх.

Зорилт:

  • Бичиг үсэг үл мэдэгчдийг бичиг үсэгт тайлах, бага мэдэгчдийн унших, бичих, тооцоолох мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар мэдлэг чадварын түвшинг ахиулах  
  • Иргэдийг амьдрах ба аж төрөх ухаанд суралцуулах, ингэснээр өрхийн орлогоо нэмэгдүүлж, амьдралын чанараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх
  • Эрүүл монгол хүн болж төлөвших
  • Албан боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй боловсрол нөхөн эзэмших хүсэлтэй иргэдэд дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол эзэмшүүлэх

Дэд сэдэв

Агуулга

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

Өөртөө итгэх итгэл

  • Өөрийгөө танин мэдэх
  • Өөртөө итгэх итгэл
  • Өөртөө итгэлтэй болон итгэлгүй зангийн онцлог
  • Итгэлтэй харилцааны арга барил
  • Би хэн бэ гэдгээ танин мэдэх
  • Өөрийнхөө бусдаас ялгарах онцлог давуу сул талаа мэдэх
  • Өөртөө итгэлтэй ба итгэлгүй зангийн онцлогийг харьцуулан давуу ба сул талыг ялгах
  • Итгэлтэй харилцааны арга барилд суралцах, турших
  • Өөртөө итгэлтэй эсэхээ тодорхойлох
  • Өөрийн онцлог, давуу талаа мэдрэх, өөрөөрөө бахархах
  • Өөрт байгаа нөөц бололцоогоо нээх, хөгжүүлэх
  • Итгэлтэй харилцааны алхмуудыг мөрдөхийг эрмэлзэх
  • Боловсролын хэрэгцээг ухаарах, боловсролоо дээшлүүлэх чадвартай гэдэгтээ итгэлтэй байх
  • Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх

Сэтгэлийн хөдөлгөөн

  • Сэтгэлийн хөдөлгөөний хэлбэрүүд
  • Стресс, түүнийг үүсгэгч хүчин зүйл
  • Стрессийн төрөл
  • Эерэг, сөрөг сэтгэлийн хөдөлгөөний үзүүлэх нөлөөлөл
  • Стрессээс сэргийлэх, бууруулах арга
  • Сэтгэлийн хөдөлгөөний хэлбэрүүдийн талаар
  • Сэтгэлийн хөдөлгөөний хүний эрүүл мэнд, сэтгэл санаа, зан үйлд үзүүлэх нөлөөллийг тайлбарлах
  • Стресс, үүсгэх хүчин зүйл, илрэх шинж, сөрөг үр дагаврыг тодорхойлох, бичих
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, стрессээс өөрийгөө хамгаалах аргад суралцах
  • Сэтгэлийн хөдөлгөөнөө хянах, зохицуулахад туслах зөвлөмж, санамжид анхаарал хандуулан, ижил төстэй нөхцөлд хэрэглэж турших
  • Тохирох сайн аргаа сонгон стрессээс сэргийлэх, стресст орсон тохиолдолд бууруулах
  • Өөрийн болон бусдын сэтгэлийн хөдөлгөөнийг ойлгох, эерэгээр нөлөөлөх
  • Аливаа асуудалд амархан эмзэглэхгүй, гуниглахгүй байх

Шийдвэр

  • Шийдвэр, түүнд нөлөөлөх хүчин зүйлс
  • Шийдвэр гаргах хэлбэрүүд
  • Шийдвэр гаргах алхмууд
  • Шийдвэрийн үр дагавар, давуу ба сул тал
  • Эрсдэл
  • Шийдвэр, түүний хэлбэрүүд, үр дагавар, давуу ба сул талыг ялгах
  • Шийдвэр гаргах алхмуудын талаар унших, гол зүйлийг тэмдэглэж бичих
  • Сөрөг үр дагавартай ятгалгаас татгалзаж сурах
  • Эрсдэл гарахаас сэргийлэх, даван туулах
  • Аливаа мэдээлэлд өөрийн байр сууринаас шүүмжлэлтэй хандах
  • Шийдвэр гаргах алхмуудыг баримтлах, асуудалтай холбогдох хууль, дүрэм судлах, хариуцлагатай хандах
  • Бусдын шийдвэрт хүндэтгэлтэй хандах, өөрийн үзэл бодлыг тулгахгүй байх

Харилцаа

  • Мэндлэх, хүндлэх, талархах ёс
  • Харилцаа, түүний төрөл
  • Харилцаанаас үүсэх үр дагавар
  • Хэлний харилцаанд эерэг, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс
  • Бусдыг хүлээцтэй сонсох, харилцагчаа ойлгох, харилцан ярилцах, эелдэгээр татгалзах
  • Үгэн бус харилцааны чадвар/хүний нүүрний хувирал, дууны өнгө, гарын хөдөлгөөн, дохио зангаа г.м/
  • Буруу харилцаанаас гарч болох сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх
  • Эх хэлээрээ зөв боловсон харилцах, уламжлалт мэндчилгээ, ёслол хүндэтгэлийн үг хэллэгээс суралцах
  • Хүмүүстэй зөв боловсон мэндлэх, харилцах
  • Өөрийн санаа бодол, мэдрэмжээ тодорхой байдлаар илэрхийлж,өөрийгөө бүрэн ойлгуулж чадах
  • Аливаа зүйлийг буруу зөрүү ойлгохоос сэргийлэх ба бусад хүмүүс болон нөхцөл байдлыг зөв ойлгох
  • Хүндэтгэл, ерөөлийн үгийг хэрэглэж, этгээд, бүдүүлэг, сул үг зэргийг хэрэглэхгүй байх

Төлөвлөлт

  • Цаглабар (календарь)
  • Өдрийн дэглэм
  • Цаг ашиглалт
  • Хувийн зохион байгуулалт
  • Ойрын ба ирээдүйн төлөвлөгөө
  • Цаг хугацааны хэмжүүр, цаглабар ашиглах
  • Цагийн зөв зохицуулалт
  • Төлөвлөх болон төлөвлөхгүй байхын давуу ба сул талыг ялгах
  • Өдөр тутмын ба ирээдүйгээ төлөвлөж сурах
  • Цагийн үнэ цэнийг мэдрэх, цагийг үр дүнтэй өнгөрөөх, хэрэгцээт зүйлдээ цаг гаргах
  • Өдөр тутмын ажлаа төлөвлөх, хугацаанд нь биелүүлэх
  • Ирээдүйн төлөвлөгөөгөө гаргах, хэрэгжүүлэх

Мөрөөдөл

  • Амьдралын зорилго, зорилт
  • Ирээдүйн зорилго зорилтоо тодорхойлох, хэрэгжүүлэх
  • Ирээдүйдээ итгэлтэй зорилготой амьдрах өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулах

Өрхийн үйлдвэрлэл

  • Эсгий болон арьс ширэн, зүймэл эдлэл
  • Үндэсний хувцас
  • Хүнсний ногоо, жимс жимсгэнэ
  • Фермерийн аж ахуй
  • Ноосны төрөл   онцлогыг мэдэх, эсгий эдлэл хийх арга аргачлалыг сурах
  • Үндэсний хувцас, эдлэл хийх
  • Тодорхой бүтээгдэхүүнийг хийхэд шаардлагатай түүхий эдийн орц хэмжээг уншиж ойлгох, тооцох, борлуулах, өртгийг тооцоолох
  • Бүтээгдэхүүний ур хийц, өнгө, үзэмжийг улам боловсронгуй болгох
  • Байгалын цэвэр хүнсний ногоо, жимс жимсгэнэ өдөр тутам хоол хүнсэндээ хэрэглэх
  • Фермерийн аж ахуйн төрлийг олшруулж, үүлдэр угсааг сайжруулах

Мал аж ахуй

  • Малыг таних
  • Малын өвчин
  • Мал үржүүлэг
  • Малын гаралтай бүтээгдэхүүн- эрүүл хүнс
  • Малын гаралтай бүтээгдэхүүний зах зээл
  • Малын тоног хэрэгсэл
  • Дөрвөн улирлын мал маллагаанд анхаарах зүйлсийг нэрлэх
  • Малыг эрүүл байлгах
  • Малын өвчинг ялгах
  • Дайвар бүтээгдэхүүнийг хэрэглэх,түүний эрүүл мэндийн ач холбогдол
  • Сүү цагаан идээ хийх уламжлалт аргад суралцах
  • Малын гаралтай түүхий эд боловсруулдаг уламжлалт аргуудыг судлах, оновчтой аргыг сонгож хэрэглэх
  • Малын өвчин эмгэгийг таних чадвартай болох
  • Малын зүсийг нэрлэх
  • Төл бүрийг мал болгох арга туршлагатай болсон байх
  • Малын сэг зэмийг зайлуулах арга, туршлагатай болсон байх
  • Малын дайвар бүтээгдэхүүн, сүү цагаан идээг зөв боловсруулж хүнсэндээ хэрэглэх
  • Малын гаралтай түүхий эдийг боловсруулж ашиглах
  • Малын тоног хэрэгслийг уламжлалт болон дэвшилтэт аргаар хийх

Өрхийн төсөв санхүү

  • Өрхийн орлого, зарлага
  • Хуримтлал
  • Төсөл бичих арга
  • Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө
  • Өрхийн орлого, зарлагаа тооцоолох
  • Төсөл, түүний бүтэц, бүрэлдэхүүн хэсгүүдтэй танилцах, боловсруулах, ашиг,орлого, татварын хэмжээг тооцох
  • Орон сууц, хашаа байшин, газар эзэмших, өмчлөх
  • Өрхийн орлого, зарлагаа үндэслэн хэрэглээндээ хяналт тавих
  • Өрхийн болон орон нутгийн онцлогтой жижиг үйлдвэрлэл эрхлэх бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлж эхлэх
  • Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг ашиглах эргэлтэнд оруулж ашиглах

Эрүүл ахуй

  • Хүний биеийн өсөлт хөгжил,бүтэц, үйл ажиллагаа
  • Амны хөндийн эрүүл ахуй
  • Өдөр тутмын хувийн ариун цэвэр, гоо сайхнаа сахих
  • Эрүүл хүнс ба зөв хооллолт
  • Хоол хүнсний зохилдлого, бие махбодид хэрэгцээтэй эрдэс бодис
  • Эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааг биеийн өсөлт хөгжилттэй холбоотойгоор сэтгэл санаанд гарах өөрчлөлтөө ойлгох
  • Биеийнхээ онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг зөв сонгох
  • Хоол, хүнсийг боловсруулах, бэлтгэх
  • Өрхийн 7 хоногийн хоолны цэс гаргах, нэр төрлийг олшруулах
  • Хувийн ариун цэврийн хэрэгслээ бусадтай сольж хэрэглэхгүй байх
  • Биеийнхээ онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг зөв хэрэглэх
  • Хоол хүнсийг бэлтгэн боловсруулах уламжлалыг хадгалах, хөгжүүлэх
  • Хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо шошго уншиж, хугацааг харж занших
  • Хоолны хордлогод орохгүй байх

Эрүүл бие

  • Хүнсний бүтээгдэхүүний сонголт, аюулгүй байдал ба хадгалалт
  • Хөдөлгөөний ач холбогдол
  • Дасгал хөдөлгөөн хийхэд баримтлах зарчим
  • Нар, ус, агаараар биеэ чийрэгжүүлэх
  • Зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай
  • Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
  • Хорт хавдраас сэргийлэх тухай
  • Шар болон сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
  • ХДХВ/ДОХ өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
  • Бруцелёз өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай
  • Анхны тусламжийг хэрхэн зөв үзүүлэх тухай
  • Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгох, хадгалах
  • Буруу хооллолтоос үүсэх сөрөг үр дагаврыг тайлбарлах, урьдчилан сэргийлэх
  • Эрүүл, чийрэг байх, гоо сайхнаа хадгалахад чиглэсэн дасгал хөдөлгөөнийг сонгож, хэрэглэх
  • Дасгал хөдөлгөөний ач холбогдлыг бусдад тайлбарлах, сурталчлах
  • Биеэ чийрэгжүүлэх аргуудыг эзэмших
  • Даралт ихдэлтээс урьдчилан сэргийлэх, хэмжих тухай
  • Зүрхний шигдээсийн үед авах арга хэмжээ, хэрхэн урьдчилан сэргийлэх
  • Архи тамхины хэрэглээг хориглох
  • Урьдчилан сэргийлэх аргуудын тухай
  • Илрүүлэг үзлэгийн ач холбогдол
  • Осол гэмтлийн болон түлэгдсэн, хахсан үед авах арга хэмжээ
  • Зүрх амьсгалын үйл ажиллагаа зогссон тохиолдолд
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг сонгох, зөв гүйцэтгэх талаар зөвлөгөө авдаг байх
  • Дасгал хөдөлгөөнийг хийж хэвшсэн байх
  • Бие бялдрын үндсэн үзүүлэлтээ хянаж, хэвийн байлгахад анхаардаг байх
  • Орчин үеийн багаж хэрэгслүүдийг зөв хэрэглэх
  • Эрүүл мэндэд хор нөлөө учруулахуйц хоол хүнс хэрэглэхгүй байх
  • Хоол хүнсний эрүүл ахуйн шаардлагыг хангаж зөв зохистой хэрэглэх
  • Мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөс өөрийгөө хамгаалах
  • Уламжлалт эмчилгээний арга ухааныг хэрэглэж занших
  • Эмнэлэгийн анхан шатны байгууллагаа мэддэг байх

Эрүүл орчин

  • Гэр орны болон ажлын байрны ариун цэвэр
  • Агааржуулалт
  • Гэрэлтүүлэг
  • Тоосжилт
  • Ахуйн осол гэмтэл, гэмтлийн үед авах арга хэмжээ
  • Ариун цэврийн бодис, хэрэгслүүд
  • Гэртээ буюу амьдарч буй газраа цэвэр, эрүүл орчинг бүрдүүлэх аргад суралцах
  • Гэр орноо агааржуулж байх
  • Гэрэлтүүлгийг зөв хэрэглэх
  • Тоосноос үүсдэг өвчнөөс урьдчилан сэргийлэх аргыг эзэмших
  • Ахуйн осол, гэмтлээс сэргийлэх арга замыг эзэмших, анхны тусламж үзүүлэх арга барилд суралцсан байх
  • Ариун цэврийн бодисыг сонгож, зааврын дагуу аюулгүй хэрэглэх
  • Амьдарч, ажиллаж буй газартаа цэвэр, эрүүл орчин бүрдүүлэх
  • Өдөр болгон цэвэр агаар оруулах
  • Байгалийн гэрэл, чийдэнг зөв ашиглах
  • Ариун цэврийн бодисуудыг зөв сонгож, бохир орчинд цэвэрлэгээг тогтмол хийх
  • Ахуйн ослын үед анхны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, багаж хэрэгслийг тогтмол байлгаж, шаардлагатай үед хэрэглэх

Үнэлгээ:

  • Би хэн бэ гэдгээ тодорхойлох, өөрийгөө нээж чадсанаар бусдад өөрийгөө танихын ач холбогдлыг ойлгуулах нөлөөллийн ажлуудыг хийдэг байх
  • Өөртөө итгэлтэй ба итгэлгүй зан, өөрийн бусдаас ялгарах онцлог, давуу талаа илэрхийлэх чадварт суралцсанаар бусад хүмүүст ач холбогдлыг таниулж итгэл үнэмшил төрүүлэх
  • Амьдралын зорилгоо тодорхойлж, төлөвлөх чадварт суралцаж тодорхой үр дүнд хүрсэн байх
  • Гарч болзошгүй саад бэрхшээлээс сэргийлэх, өөрийгөө хамгаалах чадвар эзэмшсэн байх
  • Жимс жимсгэнэ түүх, хадгалах аргад суралцах
  • Хоол хүнсний сав баглаа боодол дээрх хадгалалтын болон үйлдвэрлэсэн хугацааг таньж мэдэх
  • Эрүүл мэндэд хортой элементүүдийг мэддэг байх, бусдад тайлбарлаж чаддаг байх
  • Шавьж амьтан устгах, хүний биед үзүүлэх нөлөө, хорыг хэрэглэх зааварчилгаа уншдаг байх
  • Эрүүл хүнс хэрэглэн, эрүүл амьдрах хэвшилтэй болж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвдсөн нөхцөлд эмнэлгийн үйлчилгээг хүртэж чаддаг болох
  • Өөрийн эрүүл мэндийг хамгаалахын ач холбогдлыг мэдэж, ойлгосноор бусдад цэгцтэй ярьж тайлбарлах, урьдчилан сэргийлэх аргыг хэлэх, энэ талаар гарсан гарын авлага, ном, хэвлэмэл материалыг унших
  • Халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний талаарх мэдээллийг унших, бусдад ярих, тайлбарлах
  • Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэх буруу зуршлын талаар байгаа материалыг унших, бусдад ярих
  • Хоолонд орох материалын орц тохируулах, хоол хийх жор унших, түүний дагуу хийх
  • Хүнсний барааны шошго унших, найрлага, үйлдвэрлэсэн улс, хадгалалтын болон хүчинтэй хугацааг харж, сонголтоо зөв хийж сурсан байх
  • Хоолны дуршил буурах, хэт их идэх, хоолны хордлогын эмгэгүүдийг нэрлэх, сэргийлэх аргуудыг нэрлэж мэдэх
  • Бусдад хөдөлгөөний ач холбогдол, нар, ус, агаараар биеэ чийрэгжүүлэх аргыг хэлэх, өөрт тохирсон биеэ чийрэгжүүлэх хөтөлбөр бичих
  • Гэр орон, ажлын байрны ариун цэвэр, агааржуулалт, гэрэлтүүлэг хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтойг ярих
  • Харшлын өвчин юунаас үүсдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх, туссан үед авах арга хэмжээний талаар мэдэж бусдад зөвлөмж өгч чаддаг байх
  • Ахуйн хэрэгсэл, бодисыг зөв хэрэглэх заавар, тэмдэглэгээг уншиж өөрийн амьдрал ахуйдаа хэрэглэж сурсан байх