Гэр бүлийн боловсрол

Гэр бүлийн боловсрол бол хүний насан туршдаа эзэмших боловсрол бөгөөд хүний хүмүүн болох суурь хүмүүжил нь гэр бүлийн орчинд төлөвших билээ.


Гэр бүлийг тогтвортой, зөв харилцаатай хүний амар тайван аж төрж, хөгжиж боловсрох суурь орчин болгон хөгжүүлэхэд шаардлагатай мэдлэг чадварын цогцыг гэр бүлийн боловсрол гэнэ.


Гэр бүлийн гишүүдийн хоорондын зохицол, биесээ ойлгох харилцаа, сэтгэл ханамж, сэтгэл зүйн боловсрол, зөрчил, бэрхшээлийг даван туулах арга зам зэрэг нь тэдний гэр бүлийн боловсролтой шууд холбоотой байдаг. Энэ нь нэг талаас хүүхэд залуусыг хөгжүүлж, хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд гэр бүл, эцэг, эхчүүдийн оролцоо, үлгэр дуурайл чухал байдгийг харуулж байгаа бөгөөд нөгөө талаас эцэг, эхчүүд гэр бүлийн өндөр боловсролтой байх ёстойг илэрхийлж байна.

Монгол гэр бүл оршин тогтнож ирсэн түүхэн хугацаанд нүүдлийн соёл, иргэншлийн өвөрмөц дүр төрхөөрөө ураг төрлийн холбоонд үндэслэн уламжлалт хүмүүжил, ёс заншил, хуулийн хэм хэмжээгээр гэр бүлийн боловсролыг хойч үедээ олгож, тэднийг амьдралын ухаанд сургаж ирсэн. Харин орчин үед амьдралын хэв маяг өөрчлөгдөн гэр бүлийн асуудал олон талтай болсон нөхцөлд цөөн хүн амтай манай орны хувьд гэр бүлийн боловсролыг шинжлэх ухааны үндэслэлтэй, гэр бүлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдлаар иргэдэд олгох нь зүйтэй байна.

Энэхүү хөтөлбөрөөр иргэдэд гэр бүлийг хэвийн харилцаатай, тогтвортой авч явахад зайлшгүй шаардлагатай боловсролыг олгохын зэрэгцээ тэдний амьдралын мөчлөг, насны онцлогт тохирсон, өөрөөр хэлбэл хэрэгцээнд нь тулгуурласан гэр бүлийн боловсролыг олгоно.

Зорилго: Залуус, насанд хүрэгчид, өрхийн гишүүдийн гэр бүлийн боловсролын мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах

Зорилт: 

  • Эхнэр, нөхөр болох хүнээ сайн таньж, дүгнэлт хийсний үндсэн дээр гэр бүл болох
  • Үр хүүхдээ зөв хүмүүжүүлж, бие хүн болгон төлөвшүүлэх
  • Хувь хүний зүгээс гэр бүл, нийгмийн амьдралд оролцох оролцоо, холбогдох хууль хийгээд ёс зүйн дүрмүүдийг хэрэгжүүлэх
  • Өөрийгөө хөгжүүлдэг, гэр бүл, өвгөд хөгшдөө энэрэн хамгаалдаг, амьдралаа авч явах чадвартай болох
  • Гэр бүл, хамт олон, нийгэмдээ үлгэр жишээ үзүүлдэг, нутаг орны хөгжилд хувь нэмэр оруулахаар бусадтай хамтран ажилладаг иргэн төлөвшинө.

Дэд сэдэв

Агуулга

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

Гэрлэлт

  • Гэр бүлийн талаарх суурь мэдлэг
  • Монгол гэр бүлийн харилцааны уламжлал, ёс заншил
  • Хайр, ханиа сонгох, гэрлэх бэлтгэл
  • Гэрлэхэд харгалзах зүйл
  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд
  • Гэрлэлтэнд зөв хандах, аз жаргалтай гэрлэлтийг бий болгох арга зам
  • Гэр бүл гэж юу болох, хувь хүн болоод нийгмийн өмнө ямар үүрэг, хариуцлагатай байдаг тухай ойлголттой болох
  • Гэрлэлт, гэр бүлийн харилцааны талаарх монгол уламжлал, ёс заншлын талаар ойлгох
  • Гэр бүл болох ханиа зөв таньж, сонгох
  • Харилцан бие биенээ хүндэтгэх
  • Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар ойлгох
  • Гэрлэлт, гэр бүл, түүний үнэт зүйлийн тухай ярилцаж, тайлбарлах

Залуу гэр бүл

  • Бэлгийн харилцааны асуудал
  • Гэр бүл төлөвлөлт, жирэмслэлт ба төрөлт
  • Эцэг эх, эхнэр нөхрийн үүрэг хариуцлага, үлгэр дуурайлал
  • Хүүхдийн нас бие, сэтгэл зүйн онцлог, эрүүл мэнд, хүмүүжил
  • Гэр бүлийн болон ураг, төрлийн харилцаа, үнэт зүйл
  • Гэр бүлийн хүчирхийлэл
  • Өрхийн төсөв, санхүүгийн зохицуулалт
  • Жирэмслэх, жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг мэдэх
  • Гэр бүлийн гишүүдийн гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг ойлгож мэдэх
  • Үр хүүхдээ хүн болгохын тулд зөв хүмүүжүүлэх ёстойг ойлгох
  • Гэр бүлийнхэндээ найрсаг дотно хандах
  • Гэр бүлийн орчинд бие биенээ хүчирхийлэхгүй байх
  • Гэр бүлийн орлогоороо өрхийн төсөв санхүүг зөв зохистой зохицуулах
  • Гэр бүл, өрхийн хэрэглээний цахилгаан, дулаан, усны хэрэглээнд хяналт тавих, хэмнэлт хийх
  • Дуу шүлэг, захидал болон өдөр тутмынхаа харилцаагаар дамжүүлан гэр бүлийнхэндээ хайртайгаа илэрхийлэх
  • Хүүхдийг хүмүүжүүлж ирсэн эцэг өвгөдийн аргуудыг цуглуулж унших, тэмдэглэл хөтлөх
  • Хүүхдийг хүмүүжүүлэх орчин үеийн аргын талаар бүх төрлийн эх сурвалжаас мэдээлэл цуглуулж ашиглах
  • Дээдсээ хүндэлж, доодсоо асрах 
  • Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл судалж, найз нөхөд, хамаатан садан, ойр дотныхондоо ухуулах
  • Өрхийн сарын орлого, зарлагын дэвтэр хөтөлж, өрхийн төсөв бүрдүүлэх

Дунд насны гэр бүл

  • Бие, сэтгэл зүйн өөрчлөлт, дунд насны хямралыг даван туулах нь
  • Гэр бүлийн амьдралын зохицол, салалтаас урьдчилан сэргийлэх нь
  • Гэр бүлийн эрх зүй, эцэг эхийн үүрэг хариуцлага, үлгэр дуурайлал
  • Хүүхдийн нас бие, сэтгэл зүйн онцлог, эрүүл мэнд, хүмүүжил
  • Гэр бүлийн болон ураг, төрлийн харилцаа, үнэт зүйл
  • Цэвэршилтийн үед дасан зохицох нь
  • Гэр бүлээ хайрлан хамгаалж, бат бэх авч явах
  • Гэр бүлдээ итгэлтэй уур амьсгал бүрдүүлэх
  • Үр хүүхэддээ үлгэрлэн дуурайх хүн нь байх
  • Эрхээ зөв эдэлж, үүргээ биелүүлэх ёстойг гэр бүлийн гишүүдэд тайлбарлах, ойлгуулах
  • Өвгөд хөгшдөө асарч дээдлэх
  • Бэлгийн харилцаа, цэвэршилтийн тухай ойлгох
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүний эрхийг хамгаалах талаар холбогдох байгууллагад өргөдөл гаргах, бусад хууль, тогтоомжийг судлах
  • Үр хүүхэд, гэр бүлдээ сайнаар нөлөөлөхийн тулд дутагдлаа засах зөвлөгөө, зааврыг бүх төрлийн эх сурвалжаас олж уншиж хэрэгжүүлэх
  • Гэр бүлийн гишүүн бүрт гүйцэтгэх эрх, үүргийг нь тайлбарлах, ойлгуулах
  • Гэр бүлийн бэлгийн харилцааны онцлог, цэвэршилтийн үед дасан зохицох

Ахмад насны гэр бүл

  • Амьдралын бодит үнэнийг ойлгох нь
  • Бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах нь
  • Хүүхдүүдтэйгээ ойлголцох нь
  • Нийгмийн болон харилцааны хүрээгээ өргөтгөх нь
  • Үр хүүхэд, ач зээдээ үлгэрлэн дуурайх хүн нь байх
  • Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, нийгмийн болон гэр бүлийн идэвхтэй байх
  • Өөрийн болон гэр бүлийн бусад гишүүдийг элдэв өвснөөс урьдчилан сэргийлэх анхан шатны мэдлэгтэй байх
  • Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, нийгмийн болон гэр бүлийн идэвхтэй амьдралаар амьдрах
  • Өөрийн болон гэр бүлийн бусад гишүүдийн эрүүл мэндийг хамгаалах, элдэв өвснөөс урьдчилан сэргийлэх

Үнэлгээ

  • Эхнэр, нөхөр болох хүнээ сайн таньж, дүгнэлт хийсний үндсэн дээр гэр бүл болох эсэхээ шийдсэн байх
  • Гэр бүлийн гишүүдийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, биелүүлдэг болсон байх
  • Өөрийгөө болон бусдыг хүндэтгэх ухамсар, соёл, ёс зүйн талаар мэдлэгтэй болсон байх
  • Ургийн бичиг хөтөлсөн байх
  • Бүтээлийн дэвтэртээ гэр бүлийн гишүүдэд сайнаар нөлөөлж чадсан эсэх талаар тэмдэглэл хөтөлсөн байх
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гишүүдэд ямар дэмжлэг, туслалцаа үзүүлж болох талаар мэдээлэл цуглуулж, тайлбарлах
  • Хувь хүний зүгээс гэр бүл, нийгмийн амьдралд оролцох оролцоо, холбогдох хууль хийгээд ёс зүйн дүрмүүдийг хэрэгжүүлэх чадвартай болсон байх
  • Өөрийгөө хөгжүүлдэг, гэр бүл, өвгөд хөгшдөө энэрэн хамгаалдаг, амьдралаа авч явах чадвартай болсон байх
  • Гэр бүл, хамт олон, нийгэмдээ үлгэр жишээ үзүүлдэг, нутаг орны хөгжилд хувь нэмэр оруулахаар бусадтай хамтран ажилладаг иргэн төлөвшсөн байх