Иргэний боловсрол

Иргэний боловсрол нь ардчилсан нийгэмд, шудрага ёс, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, бусдын үзэл бодол, ахуйн соёлын ялгааг хүлээн зөвшөөрч байгаль орчноо хайрлан хамгаалж, байгалийн нөөц баялагийг зөв зохистой ашиглан, уламжлалт зан заншилыг хойч үедээ өвүүүлэн үлдээх, нийгмийн олон талт харилцаанд тэнцвэртэйгээр оролцох чадвартай иргэн болж төлөвшүүлэх юм.

ЮНЕСКО-гоос иргэний боловсролын хөтөлбөрөөр дамжуулан хүний эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, аливаа зөрчил, эрсдэлээс сэргийлж, тэгш байдал, ардчилсан нийгэм дэх шийдвэр гаргах үйл явцад иргэний оролцоог дэмжихэд анхаарч байна.   

Хүн бүр үндэсний уламжлалт болон иргэний нийгмийн үнэт зүйлийг тэнцвэртэйгээр хослуулан эзэмшиж, нийгмийн олон талт  харилцаанд иргэний  хувьд  тэгш  эрхтэйгээр  оролцоход  шаардагдах  мэдлэг чадварын цогцыг иргэний боловсрол гэж тодорхойлж байна.

Иргэний боловсролын чиглэлээр хэвлэгдэн гарсан гарын авлагууд:

   

   

Дээрх номнуудыг татаж авахыг хүсвэл зурган дээр нь дарна уу.