Гоо зүй-мэдрэмжийн боловсрол

Гоо зүй-мэдрэмжийн боловсрол

Гоо зүй-мэдрэмжийн боловсрол бол хүний насан туршдаа эзэмших боловсрол бөгөөд хувь хүний юуг таашаан хүлээн авах, юуг хүлээн авахгүй байх талаарх суурь ойлголтуудыг төлөвшүүдэг ба сайн, сайхан бүхнийг үлгэрлэн дуурайх, өрөөл бусдыг хайрлах, ирээдүйдээ итгэлтэй, аз жаргалтай амьдрах түлхүүр нь болж өгдөг.
Оюун ухаант хүн бий болж хүрээлэн байгаа орчин, бодит байдлыг тусган авч, ухамсарлаж эхэлсэн үеэс гоо сайхны мэдлэгийн эх үүсвэр тавигдсан. Дэлхий ертөнц даяарчлагдан, нийгмийн харилцаанд мэдээллийн технологи, техникийн дэвшил нэвтрэх тусам хүний байгалиас заяагдмал төрөлх шинж саармагжиж, амьдралын үнэт зүйлсийн тухай ойлголт өөрчлөгдөн, хүн байгалийн зүй зохист харилцаа, төсөөлөл, мэдрэмж, хүний оршихуйн үнэ цэнэ, сайн сайхны талаарх ойлголтууд, хүртэн мэдрэх чадвар өөрчлөгдөж байна. Иймд өнөөдөр дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага цэвэр ариун байгаль орчин, хүмүүсийн зөв сайн сэтгэлгээ рүү илүү чиглэж байна. Эрүүл, зөв сайхан сэтгэлгээтэй хүмүүс л энэ дэлхийгээ хайрлаж, бие биенээ хүндэлж, улс орноо зөв сайнаар хөгжүүлж чадна. Энэ бүхний үндэс нь гоо сайхны боловсрол, хүмүүжил юм.

Гоо сайхны болон урлан бүтээх үйл ажиллагааны олон талт байдлыг задлан шинжилж түүний дотоод холбоо, мөн чанарыг нээн ойлгоход шаардагдах мэдлэг чадварын цогцыг гоо зүй-мэдрэмжийн боловсрол гэнэ.

Гоо сайхныг зүрх сэтгэлээрээ мэдэрч чаддаг хүмүүс, бусдыг үзэн ядаж, хараан зүхэж, гутаан доромжилж, бусдыг хүчирхийлэн дарамтлахыг хүсддэггүй. Аливаа юмс, үзэгдэлийн гоо сайхныг ойлгодог, мэдэрдэг, биширдэг, бахархадаг хүний зүрх сэтгэл уярал хайр, ухааран нигүүлсэхүйн их мэдрэмжээр цалгилж байдаг тул бусдын өөдөөс гар далайж, буу онилж, хутга мэс хэрэглэж чаддаггүй. Иймээс "гоо сайхан ертөнцийг аварна" гэдэг алдарт хэллэг гарсан билээ.

Зорилго: Насанд хүрэгчдийн гоо зүй-мэдрэмжийн боловсролын талаарх мэдлэг чадварыг дээшлүүлэх, улмаар нийгэмд бие даан амьдрах чадвар бүхий өөртөө итгэлтэй, сэтгэл дүүрэн иргэнийг төлөвшүүлэх, тэдний амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн баталгааг хангах

Зорилт:

  • Гоо зүйн мөн чанар, сайхан ба муухай, гайхамшигтай ба гутамшигтай, эмгэнэлт ба инээдэмтэй зэрэг гоо зүйн үндсэн ухагдахуунуудыг зөв, эерэг талаас нь ойлгуулж, итгэл үнэмшил төлөвшүүлэх
  • Байгалийн сайхан, нийгмийн сайхан, аж байдлын сайхан, урлагийн сайхан г.м бүхий л сайхан зүйлсийг мэдэрдэг, сайхны хэм хэмжээг баримтлах хүсэл сэтгэлийг төлөвшүүлэх
  • Нийгэмд өөртөө итгэлтэй, сэтгэл дүүрэн, өөрийн дотоод болон гадаад гоо үзэсгэлэнгээ улам гэрэлтүүлэх чадвартай болгох
  • Өөрийн авьяасыг нээх, хөгжүүлэх, сурах арга барил эзэмших, бие даан амьдрах чадвартай болгох
  • Урлагийн төрөл, зүйл, урсгал, чиглэлүүдийг ойлгох, мэдрэх чадвартай болгох
  • Гоо зүйтэй, мэдрэмжтэй, оюунлаг, хүнлэг, “зөв хүн”-иргэн болж төлөвшүүлэх

Агуулга

Дэд сэдэв

Мэдлэг

Чадвар

Хэрэглээ

Гоо зүй

  • Гоо зүйн талаарх суурь мэдлэг, үнэт зүйлс
  • Сайхан ба муухай зүйлсийн тухай ойлголт
  • Гайхамшигтай ба гутамшигтай зүйлсийн тухай ойлголт
  • Эмгэнэлтэй ба инээдтэй зүйлсийн тухай ойлголт
  • Хүний гоо зүйн мэдлэгийн эх үүсвэр юу болох, хувь хүн болоод нийгмийн сайн, сайхан зүйлсийг ойлгох, үлгэрлэх чадвартай болох
  • Сайхан ба муухай зүйлс, шударга ёс, нийгмийн сөрөг үзэгдэл, гутамшигтай зүйлсийн талаар зөв ойлголттой болж амьдралд хэрэглэх чадвартай болох
  • Аливаа нөхцөл байдлыг эерэгээр өөрчлөх чадвартай болох
  • Инээдтэй болон эмгэнэлтэй зүйлсийг танин мэдрэх чадвартай болох
  • Аливаа зүйлсийн зохистой шинж, тэгш хэм, хэмнэл, тэнцвэрт чанарыг танин мэдэх, харьцаа, хэлбэр, хэмжээг зөв тохируулж амьдрал ахуйдаа хэрэглэх
  • Сайхан мэт харагдах зүйлсийн мөн чанарт муухай зүйлс байж болохыг ойлгодог болох
  • Өөрийн гэсэн дотоод гоо зүйг төлөвшүүлэх
  • Сайхан бүхнээс үлгэр дуурайлал авах өөрийн амьдрал ахуйд хэрэглэх
  • Өөрийн алдаа дутагдлаа засах
  • Нийгмийн эерэг, сөрөг үзэгдлийг ялгаж таних
  • Хувь хүнд энэрэл нигүүлсэнгүй, бусдыг хайрлах зан чанарыг төлөвшүүлэх
  • Бусадтай зөв боловсон харилцах

Гоо сайхан

  • Гоё сайхан харагдах
  • Гоо сайхны бүтээгдэхүүн, сонгох хэрэглэх
  • Загвар, дизайны ойлголт
  • Өнгө, өнгөний зохицол
  • Соёлын тухай ойлголт
  • Дотоод гоо зүй
  • Гадаад гоо зүй
  • Гоо үзэсгэлэнгээ хадгалах, хамгаалах чадвартай болох
  • Өөрт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн болон хувцас, гоёл чимэглэлийг сонгох чадвартай болох
  • Хувцаслалт болон загвар дизайны тухай ойлголтыг төлөвшүүлэх
  • Өнгөний зохицлыг ойлгож мэдэх
  • Хүмүүжил ба соёлын харилцан хамаарлыг танин мэдэх чадвартай болох
  • Бие хүн төлөвшихөд соёлын гүйцэтгэх үүргийг танин мэдэх чадвартай болох
  • Соёлын үнэ цэнийг танин мэдэж бусдыг хүндлэх, хүндэтгэх чадвартай болох
  • Зөв, цэвэр хувцасладаг өөртөө итгэлтэй, сэтгэл дүүрэн иргэн болж төлөвших
  • Арьс, үс, хумсаа хэрхэн арчлах, тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглэх
  • Гоёлын болон энгийн будалтыг хийх
  • Өөрийн хувцасны сонголтыг зөв зохистой тохируулах
  • Соёлч боловсон бусадтай харилцаж сурах
  • Аливаа зүйлсийн өнгө, хэлбэр, хэмжээг зөв тохируулах
  • Гоо үзэсгэлэнгээ хадгалах
  • Өөрийгөө бусдад зөв илэрхийлэх чадвартай болох
  • Эцэг эх, ахмад настнаа хайрлан хүндлэх

Бие бялдрын өв тэгш хөгжил

  • Биеийн тамирынэнгийн дасгал, хөдөлгөөн
  • Амьсгалын дасгал
  • Хөдөлгөөнт тоглоом
  • Спортын дасгал, хялбарчилсан хэлбэр
  • Бүжгийн дасгал
  • Ажлын байран дээрх дасгал хөдөлгөөн
  • Биеийн статик байрлал зогсолтууд ба шилжилт хөдөлгөөнийг танин мэдэх
  • Өөрийн биеийн зөв галбирыг төлөвшүүлэх чадвартай болох
  • Хурд-хүч, авхаалж-самбаа, тэсвэр-хатуужил, уян-хатны чадвартай болох
  • Бүх нийтийн биеийн тамирын нормативыг хангах
  • Янз бүрийн бүлэг булчингуудыг хөгжүүлэх
  • Биеийн тамирын дасгалаар хичээллэх хүсэл сонирхол төлөвшиж бие даан хичээллэх чадвартай болох
  • Дасгал хөдөлгөөнд тулгуурлан бие бялдрын өв тэгш хүмүүжлийг хангах
  • Иргэдийн биеийн тамирын хүмүүжлийг төлөвшүүлэх
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөнийг сонгох, зөв гүйцэтгэдэг болох
  • Янз бүрийн бүлэг булчингуудыг хөгжүүлэх
  • Ядаргаанаас урьдчилан сэргийлэх, амралт, оюун ухааны ажиллах чадварыг дээшлүүлэх
  • Хөдөлгөөний үйл ажиллагааг идэвхжүүлэх
  • Биеийн зөв галбир төлөвшүүлэх
  • Спортын ач тусыг ойлгож авах
  • Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх
  • Эрүүл амьдрах зөв дадал төлөвших
  • Шат шатны уралдаан тэмцээнүүдэд оролцох
  • Биеийн тамирын дасгал болон мэргэжлийн багш нарын удирдан ажиллуулдаг клубуудын талаарх ойлголттой болох тэдгээрт хамрагдах

Авьяас чадварыг нээн хөгжүүлэх

  • Авьяас, чадварын тухай ойлголт
  • Урлагийн авьяасыг нээн хөгжүүлэх
  • Урлан бүтээх авьяасыг хөгжүүлэх
  • Сэтгэн бодох авьяасыг хөгжүүлэх
  • Амжилтанд хүрэх
  • Өөрийгөө таньж хөгжүүлэх чадвартай болох
  • Авьяасыг нээж илрүүлэх, хөгжүүлэх, сурах арга барил эзэмших
  • Авьяас чадвар, сонирхлоо олж мэдэх
  • Дуу, хөгжмийн мэдрэмжтэй болох
  • Уран зураг, баримал гэх мэт урлагийн бүтээлүүдийн талаар ойлголттой болох
  • Хурдан сэтгэх, тогтоох чадвартай болох
  • Мэдрэх, сэтгэх, бодох, илэрхийлэхчадвараа хөгжүүлэх
  • Урлан бүтээх болон сэтгэн болох чадвар төлөвшүүлэх
  • Өөрийн авьяас чадвараа тодорхойлох, хөгжүүлэх
  • Өөрийн авьяас чадвартаа тулгуурлан бие даан амьдрах
  • Өөрт итгэх итгэлээ нэмэгдүүлэх
  • Дуу, хөгжим тоглож сурах
  • Урлагийн бүтээлийг бүтээх, амьдрал ахуйдаа хэрэглэх
  • Нуугдмал авьяас чадвараа танин мэдэж бусдаас давуу талтай болох
  • Авьяас чадварыг хөгжүүлэх клубуудад хамрагдах

Хүн ба байгалийн зүй зохист хамаарал

  • Байгалийн сайхныг мэдрэх
  • Ногоон байгууламж
  • Түүх соёлын дурсгалтгазруудын талаар мэдэх
  • Өв соёлоо хайрлан хамгаалах
  • Ардын уламжлал ёс заншлыг таньж мэдэх
  • Ертөнцийн төгсгөлгүй байдал, мөнхийн шинж, байгаль, хүний дотоод хүч чадлын талаар ойлгох
  • Байгалийн тэнцвэр, уялдаа холбоог танин мэдэх
  • Ховордсон ан амьтан, ургамлыг таньж мэдэх
  • Байгалийн юмс үзэгдлийн гоо сайхны ач холбогдлыг танин мэдэх
  • Байгалийн тэнцвэрт байдлыг ойлгох, үнэлэх
  • Түүх, соёлын үнэт зүйлсийг танин мэдэх
  • Уламжлал, ёс заншлыг танин мэдэх
  • Байгальтай зохицон эрүүл, бүтээмжтэй амьдрах
  • Байгаль орчинд хүний үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгана
  • Эх оронч сэтгэлгээ төлөвшинө
  • Нийтийн хэрэгцээний ногоон байгууламжийн ач холбогдлыг ойлгох, хайрлах, хамгаалах
  • Түүх, соёлын үнэт өвийг хайрлан хамгаалах, хойч үедээ өвлүүлэх
  • Ардын уламжлал ёс заншлыг таньж мэдэх
  • Уламжлал, ёс заншлыг өвлүүлэх

Урлагийн гоо сайхан

  • Урлагийн тухай ойлголт
  • Урлаг нийгмийн амьдралынбусад салбартай холбогдох
  • Урлагийн агуулга, хэлбэр, төрөл зүйл
  • Уран сайхны дүр
  • Орчин үеийн урлагийн урсгал, чиглэлүүд
  • Урлагийн төрөл, зүйл, ангиллыг танин мэдэх
  • Урлагийнүүсэл,мөн чанар, үүргийн талаар танин мэдэх
  • Урлагт амьдралыг хэрхэн дүрслэх талаарх дотоод холбоог танин мэдэх
  • Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж урлан бүтээх чадвартай болох
  • Хүн болон нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чадвартай болох
  • Орчин үеийн урлагийн талаар үндсэн ойлголттой болох
  • Урлагийг ойлгодог, тvvнийгээмэдэрдэг болох
  • Урлагт амьдралыг хэрхэн дүрслэх, дотоод холбоог танин мэдэх
  • Урлагийн талаар өргөн хүрээтэй гүн гүнзгий суурь мэдлэг эзэмшинэ
  • Үндэсний болон дэлхийн гоо сайхны хөгжлийг танин мэдэх
  • Дэлхийн болон үндэсний урлагийн гоё сайхныг танин мэдэх, сэтгэлгээний баялгийг өвлөн уламжлах
  • Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж идэвхтэй амьдрах

Үнэлгээ:

  • Гоо зүйн ухагдахуунуудыг ойлгож дүгнэлт хийж тэмдэглэл хөтөлсөн байх
  • Сайхан ба муухай зүйлсийн талаар мэдээлэл цуглуулж тайлбарлах
  • Хувь хүний зүгээс гэр бүл, нийгмийн амьдралд оролцохдоо соёлч боловсон зантай, ёс зүйн дүрмүүдийг хэрэгжүүлэх чадвартай болсон байх
  • Бүх нийтийн биеийн тамирын нормативыг хангах чадвартай болсон байх
  • Аливаа зүйлсийн өнгө, харьцаа, хэлбэр, хэмжээг зөв тохируулж амьдрал ахуйдаа ашигласан байх
  • Аливаа урлагийн бүтээлүүдийн талаар мэдээлэл цуглуулж тайлбарлах
  • Уран сайхны дүр бүтээх дадлага ажил хийсэн байх
  • Өөрийн авьяас чадварыг нээн хөгжүүлж урлаг, уран сайхны мэдрэмжтэй талаарх өөрийн үнэлгээ
  • Бүтээлийн дэвтэртээ судалсан урлагийн бүтээлүүдийн талаар тэмдэглэл хөтөлсөн байх