Нийгэмшүүлэх цирк

Хүүхдийг Ивээх Сан 1999 оноос эхлэн дэлхийд алдартай Канадын “Нарны цирк” корпорацитай хамтран “Нийгэмшүүлэх цирк” төслийг хүнд нөхцөл дэх хүүхэд, залуусын хувь хүний болон нийгэмших хөгжлийг дэмжих зорилгоор Хүүхэд хамгаалал хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсээр ирсэн билээ. Циркийн урлагаар дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжих, хүүхэд хамгааллын чадавхийг бэхжүүлэх, боловсролын салбарт хөтөлбөрийн зарчим аргазүй, туршлагыг нэвтрүүлэхэд бид анхааран ажиллаж байна.  
Сүүлийн жилүүдэд БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвтэй хамтран хэрэгжүүлж буй тус төслийн гол зорилго нь “Нийгэмшүүлэх цирк” хөтөлбөрийн зарчим, аргазүйгээр дамжуулан хүүхдэд боловсролын болон хамгааллын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ажилтнуудын хүүхэд хамгааллын чадавхийг бэхжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

9,000 орчим хүүхэд Нийгэмшүүлэх Циркэд хамрагдаж, бие бялдрын болон тулгарсан бэрхшээлийг даван туулах, нийгэмших ур чадвартай болж чаджээ.

2016 оны амжилт, үр дүн: