Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл

БСШУСЯ, Япон Улсын гадаад хэргийн яам, Хүүхдийг ивээх сан хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих төсөл” хэрэгжиж эхэлсэн ба төслийн ажил эхний үе шатан дээрээ явж байгаа аж.

Тус төсөл хөтөлбөр нь энэ оны өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн ба 2021 он хүртэл нийт гурван жилийн хугацаатай хэрэгжихээр болоод байна. Мөн төслийн санхүүжилт болох 1.3 сая ам.долларыг Япон Улсын гадаад хэргийн яам олгож байгаа юм.

Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд:

Тэгш хамруулан сургах үйл явц нь суралцагчдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч тэдний суралцах, хөгжих үйл явцыг дэмжиж, хамгийн тохиромжтой арга замыг олох тасралтгүй үйл явцыг хэлдэг байна. Мөн бүх хүүхдийг зохих насны боловсролд хамруулж, суралцах үйл явцад тэдний идэвхтэй оролцоог хангаж мөн сургалтын эцсийн үр дүнг дээшлүүлэх асуудал юм.

Төслөөр дамжуулан боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэдтэй ажиллах багш нарын арга зүйг сайжруулах, багш хүүхдийн үнэлгээний шинэ аргачлалыг боловсруулж, практикт хэрэгжүүлэх мөн эцэг эх, асран хамгаалагчдын хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, хүүхдэд сурч боловсроход дэмжлэг үзүүлэх мөн насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулан боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан сургалтын орчинг сайжруулж, хичээлийн бус цагаар албан бус боловсролын үйлчилгээ үзүүлэх замаар тус хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Мөн төслийн эцэст төслийг хэрэгжүүлэх явцад боловсролын тусгай хэрэгцээтэй хүүхэд сургуульд суралцахад дэмжлэг үзүүлэх загварыг боловсруулж, төрийн бодлогод тусган тогтвортой байдлыг хангах зорилготой.