АРХАНГАЙ АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА
Эрхэм зорилго:
Нийгмийн бүхий л орчин, цаг хугацаанд өөрийнхээ хэрэгцээ боломжид нийцүүлэн боловсрол эзэмших тэгш боломжийг хүн бүрд адил тэгш олгох, үүнд төр, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах, орон нутгийн иргэдийн насан туршийн тасралтгүй боловсролын тогтолцоог бэхжүүлэх.
Байгуулах шийдвэр:
Архангай аймгийн Насан туршийн боловсролын төв нь 2015 оны 3 сарын 17-ны өдрийн Аймгийн Засаг даргын а/102 тоот захирамжаар байгуулагдан, Насан туршийн боловсролын төв нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Үйл ажиллагаа:
БҮТЭЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ:
Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг. 2016-2017 оны хичээлийн жилд 452 хүүхэд, залуучууд энэхүү хөтөлбөрт хамрагдан суралцаж байна. Дүйцсэн хөтөлбөрийн сургалтыг Архангай аймгийн 19 сумийн ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн нэгжийн багш нар хичээллүүлж байна.
НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР:
СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ:
2017 оны хагас жилийн байдлаар Архангай аймгийн хэмжээнд НТБТөв, нэгжүүд гэр бүлийн-38, амьдрах ухааны-45, ёс-суртахуун төлөвшлийн-17, иргэний боловсролын-30, гоо зүй эрүүл мэндийн-15 удаагийн сургалтуудыг тус тус зохион байгуулж нийт 4200 орчим иргэнийг хамруулаад байна. 2016-2017 оны хичээлийн жилд Архангай аймгийн хэмжээнд сургалтанд 452 сурагч хамрагдаж байна. Эдгээрээс 73 нь хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид байна. 2016-2017 оны хичээлийн жилд Бага боловсрол – 15, Суурь боловсрол-51, Бүрэн дунд боловсролыг – 55 суралцагч төгсөж гэрчилгээ авсан.
Бичиг үсэг таниулах сургалтад Чулуут-3, Өндөр-Улаан-2, Тариат-3, Булган-5, Хайрхан-1, Цахир-3, Эрдэнэбулган-2, Их тамир-2 нийт 21 хүн хамрагдаж өөрийн хэмжээнд уншиж бичиж чаддаг болсон. Бичиг үсгийн боловсрол дээшлүүлэх сургалтанд Булган-7, Хайрхан -11, Хотонт -12, Цахир-14 нийт 44 хүн хамрагдаж байна.
ХОЛБОО БАРИХ:
ХАЯГ: Архангай аймгийн 3-р баг Фломын байрны 2-р давхарт, Нутгийн захиргааны ордоны замын эсрэг талд.
E mail: arkhangai@ncle.edu.mn
Facebook: Архангай аймгийн Насан туршийн боловсролын төв
Утас: 99973703 /Захирал Х.Отгонцэцэг/
99012167 /Багш Н.Оюунгэрэл/