Сүхбаатар аймаг

СҮХБААТАР АЙМГИЙН НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ ТӨВИЙН ТАНИЛЦУУЛГА

Эрхэм зорилго:Төв нь суман дахь насан туршийн боловсролын нэгжийг /Цаашид нэгж гэх/ мэдээлэл, арга зүйн удирдлагаар хангах, орон нутаг дахь насан туршийн боловсролын хөтөлбөр боловсруулж сургалт явуулах, судалгаа хийх, төрийн болон төрийн бус байгууллага, дотоод гадаадын төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг насан туршийн боловсролын хүрээнд зохицуулах, иргэдэд тасралтгүй боловсролын үйлчилгээ үзүүлэх зорилготой боловсрол, сургалтын байгууллага юм.

Байгуулах шийдвэр: Аймгийн Засаг даргын 2014 оны А/461 тоот захирамжаар Засаг даргын  дэргэдэх агентлаг болонанх байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Үйл ажиллагаа:Албан бус/Насан туршийн боловсрол төв нь аймгийн хэмжээнд боловсролын түвшний судалгаа хийх, иргэдийн сургалтын хэрэгцээг тодорхойлох, түүнд тулгуурлан насан туршийн боловсролын үндсэн чиглэлийн хүрээнд сургалт зохион байгуулах, мөн боловсролгүй иргэд болон сургууль завсардсан хүүхэд залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалт болон бүх насны иргэдийнхэрэгцээ шаардлагад тулгуурланнасан туршийн боловсролын үндсэнчиглэлээр сургалтын үйл ажиллагаа зохион байгуулдаг.

2015 онд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидийн хурлаар батлагдсан “Сүхбаатар аймагт Насан туршийн боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг

ДҮЙЦСЭН ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ:

Сургууль завсардсан хүүхэд, залуучуудад дүйцсэн хөтөлбөрийн сургалтаар боловсрол нөхөн олгох сургалт зохион байгуулдаг. 2016-2017 оны хичээлийн жилд 506 суралцагчхамрагдаж бага боловсрол 45 суралцагч, суурь боловсролыг 37 суралцагч эзэмшсэн байна.

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ҮНДСЭН ЧИГЛЭЛ:

Амьдрах ухааны чиглэл                   

Гэр бүлийн боловсролын чиглэл

Иргэний боловсролын чиглэл

Ёс суртахуун төлөвшлийн чиглэл

Гоо зүй мэдрэмжийн боловсролын чиглэл

Тусгай хэрэгцээт боловсрол

ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР, ХАМТЫН АЖИЛЛАГАА:

СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ:

Насан туршийн боловсролын үндсэн чиглэлийн агуулгын хүрээнд:

2016 оны хичээлийн жилд насан туршийн боловсролын үндсэн чиглэлийн хүрээнд 52 төрлийн сургалтыг 138 удаа зохион байгуулж,  9223 хүүхэд, насанд хүрэгчдийг хамруулан сургасан байна. Үүнд:

ХОЛБОО БАРИХ:

Хаяг: Баруун-Урт сумын 5-р баг. Насан туршийн боловсрол төв.

Имэйл хаяг: sukhbaatar@ncle.edu.mn

Blog: Sukhbaatarntbt.miniih.com

Facebook: Сүхбаатар аймаг Насан туршийн боловсрол төв

Утас: 70518226, 70518227

Захирал: С.Ганборгил /99027521/

Сургалтын менежер:У.Наранжаргал /99517116/

Нийгмийн ажилтан: А.Батбаатар /96041144/

Багш: П.Уянга /88714443/

Багш: Ч.Уранчимэг /99220800/

Нягтлан бодогч: М.Рагчаабазар /88041807/

Нярав, үйлчлэгч: Д.Энхцэцэг